- Соёл урлагийн чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудын мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улс болон улс, бүсийн уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлнэ.
- Соёл, урлагийн салбарын уран бүтээлч, ажилчдын ур чадварыг дээшлүүлж мэргэшүүлэх, нарийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, онцгой авьяастай хүмүүсийг гадаад дотоодын их, дээд сургуульд тэтгэлгээр сургах нөхцлийг бүрдүүлж, мэргэжилтэй боловсон хүчний хангалтыг 80-аас дээш хувьд хүргэнэ.
- Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллана.
- Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран “Кинотеатр”-ынүйл ажиллагааг өргөжүүлэн, орон нутгийн иргэдэд кино урлагаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
- “Оюун түлхүүр” хөтөлбөр хэрэгжүүлж, нийтийн номын сан болон сумдын номын сангийн ном худалдан авах зардлыг жил бүр олгож, фонд баяжилтыг нэмэгдүүлнэ.
- “Цахим номын сан” хөтөлбөр хэрэгжүүлж, сумдын номын сангийн үйл ажиллагааг цахимжуулж, иргэдэд цахимаар үйлчлэх боломж бүрдүүлнэ.
- Америкийн элчин сайдын яамны олон нийттэй харилцах албатай хамтран “Америкийн мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
- Аймгийн Музейн барилгыг шинээр барьж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлнэ.
- Өв соёлын хүрээлэнг олон үндэстэн, ястны “Маануус” цэнгэлдэх хүрээлэн болгон өргөжүүлж, баруун Монголын түүх, өв соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлнэ.
- Жаргалант суманд ардын соёл урлагийн “Икэл” цогцолборыг барьж, олон үндэстэн, ястны ардын урлагийг хөгжүүлнэ.
- Дөргөн, Цэцэг сумдын соёлын, Дуут, Мөнххайрхан сумдын соёл, спортын төвийг шинээр барьж, Дарви, Ховд, Алтай сумдын соёлын төвийн барилгыг засварлана.
- Булган сумын Соёлын ордны засварыг хийж, орон тоог нэмэгдүүлнэ.
- Аймгийн Хөгжимт драмын театрын барилгын их засвар хийж, “Олон үндэстэн, ястны эрдмийн театр” болгон өргөжүүлнэ.
- Хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх боломжийг бүрдүүлэн Хөгжимт драмын театрыг үйлчилгээний автобустай болгоно.
- Нийтийн номын сангийн өргөтгөлийн барилгыг барьж, хүүхдийн номын өргөөг засварлаж, сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд зориулсан тоглоомын өрөө, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэнхимийг нээнэ.
- Соёл урлагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, эд хогшлыг үе шаттайгаар шинэчилнэ.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРӨӨС
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
Бүх шатны боловсролын үйлчилгээнд стандартад суурилсан тогтолцоог бүрдүүлж, сургуулийг хөгжлийн төв болгон хөгжүүлнэ.
1. Боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж, хамран сургалтыг нэмэгдүүлнэ.
1. Сургуулийн бүтэц хэв шинж хамран сургах тойргийг шинэчлэн мөрдүүлнэ.
2. Сургуулийн хамран сургалтыг нэмэгдүүлнэ.
3. ”Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
4. Төрийн болон хувийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулж, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлнэ.
5. Насан туршийн боловсролын дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, дүйцсэн хөтөлбөрийн суралцагчдыг “Үдийн цай хөтөлбөрт” хамруулна.
6. Дотуур байрны эрүүл аюулгүй орчны стандартыг боловсруулан мөрдүүлж, 6-8 настай хүүхдэд зориулсан асаргаа халамж хөгжлийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
2. Багш нарын хөгжлийг дэмжинэ.
1. - Сургуулиудын цахим сургалтын орчныг сайжруулж, цахим хичээлийн сан бүрдүүлж, түгээнэ.
2. - Боловсрол, соёл, урлаг, спортын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулж, сургалт арга зүйн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлнэ.
3. - Сургууль, багш нарын тэргүүний арга технологийг судлан түгээн дэлгэрүүлнэ.
4. - Лаборатори сургуульд орон нутгийн иргэдийн онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөрийг туршиж хэрэгжүүлнэ.
3. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж, боловсролын үйлчилгээнд нийгмийн эгэх хариуцлагыг нэвтрүүлэн хүний хөгжлийн төв болгон хөгжүүлнэ.
1. - Иргэд, сургуулийн хамтын оролцоог сайжруулахад чиглэсэн “Сургууль-хүний хөгжлийн төв “ дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2. - Боловсролын үйл ажиллагаанд нийгмийн эгэх хариуцлагыг нэвтрүүлж, олон нийтийн оролцоотой сургуулийг хөгжүүлнэ.
3. - Орон нутгийн онцлогтой уялдуулан “Номын гэгээ” дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
4. - Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалтыг өргөжүүлнэ.
5. - АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх “Ментор”, “Аксес” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
6. - Гадаадын их дээд сургуульд суралцагсдыг бэлтгэдэг туршлагатай багш нарыг түшиглэн орон нутгийн багш сурагчдыг чадваржуулах арга хэмжээг авна.
7. - Ахлах ангийн сурагчдын сонгон суралцагчдын хөтөлбөр арга зүйг боловсруулан хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээг ахиулж 515-д хүргэнэ.
8. - Орон нутгийн онцлогтой уялдуулан ”Чадварлаг Ховдчууд” дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
4. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулна.
1. - Сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагуудыг өндөр хурдны интернетэд холбож, мэдээлэл харилцаа, технологийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлнэ.
2. - Багшийг хөгжүүлж чадавхжуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах “Багшийн хөгжлийн ордон”-г байгуулна.
3. - Жаргалант суманд дотуур байр бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулж, Тахилт, Цамбагарав, Наран, Бугат багуудад хүүхдийн цэцэрлэг байгуулж, Манхан, 7, 9, 10 дугаар - цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, 2, 6, 11 дүгээр цэцэрлэг, III сургуулийн барилгыг засварлана.
4. - Мянгад, Ховд сумын цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, Алтай сумын цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, Цэцэг, Булган, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан сумдын цэцэрлэгийн барилгыг засварлана.
5. - Булган сумын 1 дүгээр сургуулийн спорт заалны барилгыг шинээр барьж, Буянт, Дарви, Цэцэг, Ховд, Мөнххайрхан, Дуут сум, Булган сумын I, II сургуулийн хичээлийн байр, II сургуулийн дотуур байр, Чандмань сумын сургуулийн спорт заал, Буянт сумын сургуулийн хуучин дотуур байрны барилгыг засварлана.
6. - Аймгийн төвийн цэцэрлэгүүдийг камержуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
7. - Ховд их сургуульд баруун бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан хэрэглээний шинжлэх ухаан, инженер технологийн мэргэжлийн ангиудыг нээхийг бодлогоор дэмжинэ.
СОЁЛ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлнэ.
- Музейн хадгалалт, хамгаалалтыг олон улсын стандартад ойртуулж, үзмэр худалдан авалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлнэ.
- Соёлын биет болон биет бус өвийн нэгдсэн цахим сантай болж, соёлын өвийг хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлнэ.
- Соёлын биет, биет бус өв, түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан иргэд, өвлөн уламжлагчдыг урамшуулах журам боловсруулан хэрэгжүүлнэ.
- Сумдын орон нутаг судлах кабинетүүдийн үзмэр худалдан авалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь тогтмолжуулан, нутгийн иргэдэд хадгалагдаж байгаа түүхийн болон эд өлгийн үнэт зүйлсийг орон нутгийн хамгаалалтанд авна.
2. Олон үндэстэн, ястнуудын язгуур урлагийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлнэ.
- Орон нутгийн дэмжлэгтэйгээр “Олон үндэстэн, ястны өв соёл” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
- Сумдад ардын язгуур урлагийн төвүүдийг байгуулж, олон угсаатны бүлгүүдийн ардын язгуур урлагийг өвлүүлэн хөгжүүлж, дэлхий нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулна.
- Монгол хөөмийн наадам, цас мөсний баяр, тууль, цуур, бие биеэлгээний наадам зохион байгуулна.
- Олон үндэстэн, ястны олон улсын фестиваль наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулна.
3. Соёл урлагийн салбарыг орон нутгийн онцлогтой уялдуулан хөгжүүлж, мэргэжилтэй боловсон хүчний тоог нэмэгдүүлнэ.
4. Соёл урлагийн салбарын материаллаг орчин нөхцлийг сайжруулна.
