Сурагчдын дүрэмт хувцасны батлагдсан жишиг загвар
Сурагчдын дүрэмт хувцасны батлагдсан жишиг загварын танилцуулга
Сурагчдын дүрэмт хувцасны батлагдсан жишиг загварын каталоги
Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт (НӨТ тооцсон үнэ)
Загварын төрөл |
Бага анги |
Дунд анги |
Ахлах анги |
||||
эмэгтэй |
эрэгтэй |
эмэгтэй |
эрэгтэй |
эмэгтэй |
эрэгтэй |
||
Өнгөрсөн оны үнэ (дотоодын үйлдвэрийн) |
31000 |
42000 |
65000 |
70000 |
80000 |
85000 |
|
Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдэл |
41030 |
62856 |
76105 |
78991 |
98657 |
108905 |
|
Үнийн зөрүү |
төгрөгөөр |
10030 |
20856 |
11105 |
8991 |
18657 |
23905 |
хувиар |
32.3 |
49.6 |
17.0 |
12.8 |
23.3 |
28.1 |
Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас
Хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, эрүүл мэндийг дэмжигч дүрэмт хувцас
Арьсанд харшил үүсгэдэггүй, хөлсийг гадагшуулж, агаар солилцоог нэвтрүүлэх чадамжтай, амьсгалдаг, органик бүтэцтэй, эрүүл мэнд, эрүүл ахуйн олон улсын стандарт шаардлага хангасан материалаар хийгдсэн дүрэмт хувцастай болж байна.
Хүүхэд өмсдөг дүрэмт хувцас
Загвар, өнгөний шийдэл, зохион бүтээлт нь хүүхдийн нас, бие, хөгжлийн онцлог, сонирхолд нийцсэн өмсөхүйц, золбоолог, жавхаалаг болсон.
Хүүхдийн өөртөө итгэх итгэл, суралцах сонирхлыг дэмжсэн дүрэмт хувцас
Чанартай, хүүхдийн нас, бие, хөгжлийн онцлог, сонирхолд нийцсэн дүрэмт хувцсыг сургуулийн сурагч бүр жигд өмсөх боломж бий болж байгаа нь эцэг, эхийн орлогын ялгаатай байдлаас үүдэлтэй боловсрол дахь ялгаатай, тэгш бус байдал, хүүхдийн сэтгэл зүйн дарамтыг халж, хүүхэд бүрийн өөртөө итгэх итгэл, суралцах сонирхлыг дэмжихэд таатай боломжийг бүрдүүлнэ.
Сонгох боломжийг хангасан иж бүрдэлтэй дүрэмт хувцас
Дүрэмт хувцас нь үндэсэн болон сонгож өмсөх хувцасны иж бүрдэлтэй. Хөвгүүдийн үндсэн иж бүрдэл нь өмд, пиджак/хүрэмнээс бүрдэнэ. Охидын үндсэн иж бүрдэл нь бага ангид сарафан, юбка, пиджак, хүрэмнээс бүрдэнэ. Хөвгүүдийн сонгох нэмэлт иж бүрдэл нь бага ангид срочкон цамц, ноосон майк, кардиган ноосон цамц, зангианаас бүрдэх бол дунд, ахлах ангид ангид срочкон цамц, ноосон майк, зангианаас бүрдэнэ. Охидын сонгох нэмэлт иж бүрдэл нь бага ангид срочкон цамц, кардиган ноосон цамц, зангианаас бүрдэх бол дунд, ахлах ангид ангид срочкон цамц, ноосон майк, зангианаас бүрдэнэ.
Монгол орны цаг агаар, уур амьсгалд тохирсон иж бүрдэлтэй дүрэмт хувцас
Дулааны болон сэрүүн, хүйтний улиралд срочкон цамц, өмд, сарафан, пиджак/хүрэм-ийг өмсөж болох бол сэрүүн, хүйтний улиралд ноосон майк, ноосон кардиган цамцыг өмсөж болно.
Энгийн үед өмсөх боломжтой хувцаснаас бүрдсэн практик хэрэглээтэй дүрэмт хувцас
Дүрэмт хувцасны зарим иж бүрдлийг тухайлбал ноосон майк, ноосон кардиган цамцыг хичээлийн бус ердийн үед өмсөх боломжтой байгаа нь дүрэмт хувцсаар дамжуулж хүүхдийн хувцасны асуудлыг харьцангуй хямд үнээр хангах боломжийг бий болгоно.
Хүүхдийн биеийн хэлбэрийн онцлогт нийцсэн, өмсгөлтэй дүрэмт хувцас
Мяраалаг, урт мөчтэй гэх мэт биеийн онцлогуудад чөлөөтэй нийцүүлж тохируулах боломжтой, биеийн 2 жилийн өсөлт, өөрчлөлтөд тохируулж томсгох боломжийг хангасан, хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй байх хийцийн шийдэлтэй.
Эдэлгээтэй дүрэмт хувцас
Хүүхдийн биед суулт сайтай, давхар оёдол, сүлжээстэй, ердийн аргаар гараар угаах боломжтой, даавуу, сүлжмэл утас, материал нь цахилгаанжилт, бөөгнөрөлийн эсрэг нэмэлт боловсруулалт хийгдсэн, угаалга, цэвэрлэгээнд хэлбэрээ алдаж сунаж, агшихгүй байх бүтэцтэй. Шинэ дүрэмт хувцасны хэрэглээ, эдэлгээ даах чадамж нь 2 жил байна.
Ажил, орлогыг дэмжинэ.
Монгол үйлчин ээж, эмэгтэйчүүд сэтгэлээ шингээсэн дүрэмт хувцсаа оёж, сүлжиж, эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ хувцаслаж, өөрсдөө ажилтай, орлоготой болно.
Малчин түмэн, мал аж ахуйн хөгжлийг дэмжинэ.
Малчин түмний малын түүхий эд ноосыг хямд үнээр түүхийгээр нь гадагш гаргадаг байсан бол монгол хоньны ноосыг эх орны үйлдвэрлэлд ашиглах эрэлтийг бий болгож малчин түмний амьжиргааг тэтгэж, өндөр үр ашигтай, үйлдвэрлэлийн мал аж аухйг хөгжүүлэх боломжийг бий болгоход нөлөөлнө.
Нэмүү өртөг шингэсэн үндэсний брэнд бүтгээдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжинэ.
Монгол хоньны ноосоор эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрэлтийг бий болгож өндөр технолгогид суурилсан, дэлхийн жишигт нийцсэн ноос, даавуу, оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эдийн засгийн таатай боломжийг бий болгоход шууд нөлөөлнө.
Импортыг орлосон, экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Импортоор орж ирдэг бүтээгдхүүнийг дотоодоо үйлдвэрлэж, импортыг орлосон, экспортод чиглэсэн үндэсний ноос, даавуу, оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд эерэг нөлөөлөл үзүүлнэ.
