Аянд салбарын 57 байгууллагын удирдах ажилтан, багш, ажилчид, сурагч багачууд, эцэг эхчүүд идэвх санаачилгатай оролцож 4,566,500 төгрөгийн бэлэн мөнгө, 128 хайрцаг ахуйн хэрэглээний эд зүйлс, сургалтын хэрэглэгдэхүүн, гурил, будаа, гоймон, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, элгэвч, төлийн уут зэргийг хандивласныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Онцгой Комисст хүлээлгэн өглөө.
Мөн Булган сумын 1-р сургууль, Минжит Булган цогцолбор сургууль, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын сургуулиуд аяны хүрээнд цаг агаарын хүнд нөхцөлд байгаа малчдын малын хашаа хорооны цас гаргах, хаагдсан даваа, гүвээнд зам гаргах, нүүдэлд дэмжлэг үзүүлэхээс гадна цугласан хандивыг шууд хүргэж ажилласан.
Хандив өгсөн байгууллагуудын гаргасан тайлангийн нэгтгэлээр уг хандивт нийтдээ 50 гаруй сая төгрөгийн бараа материал, мөнгөн хандив цугласан байна.
Сайн үйлсийн аянд оролцсон Ховд аймгийн Боловсролын салбарын багш, ажилтан, сурагч, хүүхэд багачууд, эцэг, эхчүүд та бүхэндээ талархал илэрхийлье.
Та бүгдийн халуун сэтгэл малчин өрхийн хүүхэд багачуудад сурах их урам өгсөн гэдэгт бид итгэлтэй байна.