ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

Гадаад харилцааны яамнаас Apostill гэрчилгээ авахаар материал бүрдүүлж байгаа иргэн нь боловсролын гэрчилгээний лавлагааг өөрийн сургууль төгссөн аймаг, дүүргийн боловсрол шинжлэх ухааны газраас гаргуулна. Тухайн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

• Өөрийн хүсэлт /өргөдлийн маягтад бөглөнө/

• Иргэний үнэмлэхийн хуулбар

• Боловсролын бичиг баримтын хуулбар

Иргэн хариуцсан мэргэжилтэнд тухайн материалуудыг бүрдүүлж өгснөөр ажлын 5 хоногт багтан боловсролын гэрчилгээний лавлагааг гаргана.

Тухайн лавлагааг үнэ төлбөргүй гаргаж өгнө.

БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ

Боловсролын   гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалыг баримтална.

Боловсролын   гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгоно.

 

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Үндсэн материал:

  1. Гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгохыг хүссэн өргөдөл (өргөдөлд төгссөн сургууль, он, анги, ангийн багшийн нэр, бичиг баримт нөхөн авах болсон учир шалтгаан, гэрийн хаяг, утасны дугаарыг үнэн зөв бичнэ)

2.Сургууль төгссөнийг батлах сургуулийн захирлын тодорхойлолт (тодорхойлолтод сургууль төгссөн он, анги, АУБ-ийн нэр, олгосон боловсролын бичиг баримтын дугаарыг бичнэ, боловсролын бичиг баримтын дугаар олдохгүй бол  энэ тухай тэмдэглэнэ)

  1. Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн  дүнгийн  Б маягтын хуулбар

Б маягтын хуулбарыг:

  • 2006 оноос өмнө төгсөгч сургуулиас эсвэл аймгийн Архивын тасгаас авна. Хуулбарласан хүний гарын үсэг, тэмдэг байна.
  • 2006 оноос хойш төгсөгч БШУГ-аас авна.
  • Б маягт байхгүй тохиолдолдсургуулиас журналын арын жилийн эцсийн дүнтэй хэсгийг хичээл бүрээр хуулбарлана. Хуулбарласан хүний гарын үсэг, тэмдэг байна.
  1. Гээгдүүлсэн болон зөрчилтэй бичиг баримтын дугаарыг хүчингүйд тооцсон сонины газрын тодорхойлолт (тодорхойлолтод иргэний нэр, баримтын дугаарыг заавал тэмдэглэнэ)
  2. Иргэний үнэмлэх(эх хувь, хуулбарын хамт)
  3. 6. Гэрчилгээ, үнэмлэх дахин авах иргэн дээрх журмын 2.4-т заасан зардлыг 3 дахин нэмэгдүүлж төлнө.

Нэмэлт материал

1.Овог, нэр солигдсон бол холбогдох байгууллагын шийдвэр, баримтыг хуулбарын хамт авчирна.

2.Зөрчилтэй боловсролын бичиг баримтыг хураалгана.

3.2006 оноос өмнө төгсөгчид шаардлагатай бол

–       Сурагчийн хувийн хэрэг (хувийн хэргийн нүүр, хувийн хэрэг анх нээсэн болон сурлагын үнэлгээ дүн, сургууль төгссөн тухай тэмдэглэлийг хуулбар, эх хувийн хамт)

–       Төгсөлтийн монтаж (эх хувь, хуулбарын хамт)