МЭДЭЭ

Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

2022 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуульд хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж, Анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхийн боловсролыг дэмжих арга зүйд дэмжлэг үзүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, сургагч багш нарын багтай хамтран зохион байгууллаа.

Сургалтад аймаг, дүүргийн Боловсрол, шинжлэх ухааны газар, хэлтсийн хүүхдийн хөгжил, эрх хамгаалал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудын төлөөлөл 90 хүн хамрагдлаа. Сургалтаар:

  • “Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр”-ийн танилцуулга, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж, арга зүйн санаа, үнэлгээний талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна
  • Анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхийн боловсролыг дэмжих арга зүйн зөвлөмж
  • Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагаа, эцэг эхтэй харилцах арга зүй, хүүхэд хамгаалал
  • Хүүхэд өсвөр үеийхний сэтгэл зүйн онцлог, тулгамдаж буй асуудал, түүнийг илрүүлэх, даван туулах аргууд
  • Монгол хүүхдийг хүмүүжүүлэн сургадаг өв соёл, уламжлалт аргууд гэсэн агуулгуудын хүрээнд багаар хамтран дадлага ажлыг гүйцэтгэн туршлагаа хуваалцаж, бие биенээсээ суралцсан сургалт боллоо.

 2 дугаар шатны сургалтыг аймаг, дүүргийн БШУГ, хэлтсүүд сургагч багш нартай хамтран зохион байгуулж, 3 дугаар шатны сургалт улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарт хүрнэ.