МЭДЭЭ

Монгол бахархал аян”-ыг ховд
аймгийн боловсролын
салбарынхан амжилттай
хэрэгжүүллээ

” Монгол бахархал” нэг сарын аяныг Боловсрол, шинжлэх ухааны газар, Жаргалант сумын 2 дугаар сургууль, “Түүхийн багш” пэйж хуудасны админууд хамтран зохион байгууллаа. Тус аянд СӨБ, ЕБС, МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, Хөгжил политехник коллеж нийт 60 байгууллагын 718 бүлгийн 17600 гаруй хүүхэд багачууд, оюутан сурагчид, багш, ажилтнууд оролцож, төрт ёсны үнэт өв, үндэсний уламжлал, Эзэн богд Чингис хааны суу алдар, аугаа их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, алдаршуулан мөнхжүүлэх, монголоороо бахархах жүжигчилсэн тоглолт, дуу, шүлэг, постер, видео контентууд хийж, уг бүтээлүүдээрээ дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх 596 үйл ажиллагааг Багшийн хөгжил- Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар цахим хаягаар түгээн дэлгэрүүллээ.

400 гаруй бүтээлийг үзэж, ангилал тус бүрд 4-7 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгөн, олон талын оролцоотойгоор дүгнэж шилдэг бүтээлүүдээ шалгаруулж, шагналаа гардууллаа.

Сургуулийн өмнөх боловсрол

1-р байр – Жаргалант сумын 10-р цэцэрлэг

2-р байр –Зэрэг сумын цэцэрлэг

3-р байр- Үенч сумын цэцэрлэг

Шилдэг оролцоот цэцэрлэг- Д.Ганбаяр багштай Жаргалант 3-р цэцэрлэг

Бага анги

1-р байр – Жаргалант сумын 7-р сургууль О.Нямцоож багштай 3а анги

2-р байр –Жаргалант сумын 1-р сургууль Д.Анхтуяа багтай 5г анги

3-р байр- Жаргалант сумын 7-р сургууль Г.Соёлмаа багштай 2 г анги

3-р байр- Жаргалант сумын 2-р сургууль Д.Ариунтунгалаг багштай 5б анги

Дунд анги

1-р байр – Мөнххайрхан сумын Бадамханд багштай 7а анги

2-р байр – Дарви сумын 7а анги сурагч Амартүвшин

3-р байр- Зэрэг сумын Б.Сэрмядаг багштай 6б анги

Ахлах анги

1-р байр – Жаргалант сумын 1-р сургууль 11а Уянга

2-р байр – Жаргалант сумын 2-р сургууль Н.Оюунтунгалаг багштай 11в анги

3-р байр- Жаргалант сумын 7-р сургууль Энхтуул багштай 11а анги

Багш

1-р байр – Цаст-Алтай сургуулийн нийгмийн ухааны багш Б.Гэгээнжаргал

2-р байр – Цаст-Алтай сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Хоролсүрэн

3-р байр- Жаргалант сумын 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Т.Эрдэнэцэцэг нар шалгарлаа.

Аянд оролцсон бүх багш сурагчид, сургууль цэцэрлэгийн хамт олондоо талархал илэрхийлж, амжилт хүсье.