МЭДЭЭ

ЭЕШ-ын түгээн дэлгэрүүлэлт Мэргэжлийн хөгжлийн бүлгийн хамтын ажиллагаа

Манлайлагч-20 Мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар 2022.11.11-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-аа амжилттай өгөхөд дэмжлэг үзүүлэх үүднээс сорил шалгалт авч анализ хийж хангалтгүй үнэлгээтэй байгаа сэдвээр тайлбар, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн энэ үеэр төгсөх сурагчдын эцэг эхчүүд, 10, 11 дүгээр ангийн сурагчид, сургуулийн нийт багш ажилчдад Өнөөгийн боловсролын чиг хандлага, Асран хамгаалагчид, багш сурагчдын хандлага харилцаа сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж мэдээлэл солилцлоо. Уг үйл ажиллагааг дэмжин Аймгийн БШУГ-ын дарга Б.Алтангэрэл, МУИС-ийн салбар сургуулийн захирал Б.Баяржаргал, дэд захирал Г.Амарзаяа нар оролцож хамтарч ажиллалаа. Бидэнтээ хамтран ажилласан Ч.Энхтөр захиралтай Манхан сумын ЕБС-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.