Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх 1, 5, 10 жилийн үндсэн сургалт холимог бүлгээр 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын “Цаст-Алтай” цогцолбор сургуульд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын мэдээллийг үндсэн сургалтад хамрагдаж байгаа багш нар цахим хэлбэрээр эхний шатандаа авч орон нутагт танхимын хэлбэрээр дараагийн шатны сургалтыг зохион байгуулсан нь багш нарт тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг олж, бусад мэргэжлийн багш нарынхаа арга зүй ур чадвараас суралцсан, өөрийн аймгийн болон бусад аймгийн сургууль бүрийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн сайн жишээ туршлагаас хуваалцаж хамтдаа хөгжсөн сайн сургалт боллоо. Ховд аймгийн багш нарт эдгээр сургалтыг зохион байгуулсан боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Батхангай болон багийн гишүүдэд талархал илэрхийлье