Монгол хэл бичгийн шалгалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус шалгалтад орохоор бүртгүүлсэн нийт 1005 шалгуулагчдаас 968 шалгуулагч хүрэлцэн ирж 96.3 хувийн ирцтэй хамрагдлаа.
Шалгалтыг Жаргалант сумын 2 дугаар сургууль дээр БҮТ-ээс багийн ахлагч, сэдэв хариуцагч, БШУГ болон шалгалтын төвөөс зохион байгуулагч 10 удирдах ажилтанг томилж, 65 хянагч багшийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.
Шалгалтын явцад ямар нэгэн зөрчил, дутагдал илрээгүй хэвийн явагдаж амжилттай дууслаа.