БАГШИЙН ХӨГЖИЛ МЭДЭЭ СУРГАЛТ

“Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах арга зүй” сэдэвт сургалт хэлэлцүүлэг

Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн захирал, менежерүүдэд “Сургуулийн менежментийг сайжруулах аргачлал” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг 2 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байна. Сургалтад нийт 80 удирдлагууд оролцож байна. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан BI дата систем дээрх бааз дээр тулгуурлан сургууль бүр 6 үндсэн чиглэл дээр сургалтын байгууллагын менежментээ сайжруулах аргачлалд суралцаж байна. Удирдлагууд сургууль дээрээ очиж түгээн дэлгэрүүлэлт хийж удирдлага, багш, эцэг эх, сурагчид хамтран менежментийн төлөвлөлтөө сайжруулах ажлуудыг аймгийн хэмжээнд сургууль бүр дээрээ зохион байгуулж ажиллана. Мөн сургуулийн менежментийг сайжруулах туршилтын 2 сургуулийг аймагтаа сонгон БШУЯ, БЕГ, БСҮХ, БҮТ, аймгийн БШУГ-ын менежментийн баг, зохион байгуулалтын баг, хэрэгжилтийн багууд сургуультайгаа хамтран сайжруулсан менежмент загварыг 6 сард гаргаж 9-12 сард үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.