Боловсрол, шинжлэх ухааны газар нь Боловсролын тухай хуульд заасан дараах чиг үүргийг гүйцэтгэнэ
Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймгийн Засаг даргад санал болгох;
Багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх;
Боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;
Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
Төрийн бус өмчийн боловсрол, сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах.
Өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах
АЛСЫН ХАРАА
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хүний хөгжлийн эрэлт хэрэгцээг хангах арга зүй технологийг санаачлагч, бүтээгч, түгээгч байгууллага болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Орон нутгийн боловсрол соёлын үйлчилгээний хэрэгцээг хангасан, чанартай үйлчилгээг бий болгох тасралтгүй хөгжих чадвартай мэргэшсэн мэргэжилтэн бүхий орон нутгийн хөгжлийг загварчлагч сургалт, судалгаа, арга зүйн төв байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан, орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж боловсролын үйлчилгээний хүртээмж, олон нийтийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх
Багшийн хөгжлийг дэмжин багш нарыг мэргэшүүлэх, тэргүүний арга технологийг нэвтрүүлэх чадвартай мэргэжилтний нөөцийг бэхжүүлж, тасралтгүй хөгжлийг ханган ажиллах;
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөг орон нутгийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгийн суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлнэ
Сургалт хөгжлийн ээлтэй орчин бүрдүүлж, байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох.
Мэргэжлийн боловсрол олгох, ажил мэргэжлийн чиг баримжааг олгох шинжлэх ухааны салбарын үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх
2. Санхүү, хөрөнгө оруулалтыг зохистой болгох, үр ашгийг дээшлүүлэх