МЭДЭЭ

 “ Монгол ардын тоглоом, наадгай”  туршлага солилцох нээлттэй   аяны дүн гарлаа.

Монголын түүх, зан заншил, эх оронч үзэл төлөвшлийг бүх шатны боловсролын   суралцагчдад олгох ажлын хүрээнд хүүхдийг бага наснаас эхлэн мэндлэх хүндлэх ёс заншил, монгол ардын тоглоом наадгайтай танилцуулах, суралцах, хөгжих таатай орчин бүрдүүлэхэд багш хүүхэд эцэг эхийн хамтын оролцоог сайжруулж, харилцан суралцаж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрийн өмчийн цэцэрлэгийн дунд  хоёр сарын аян зохион байгууллаа. Аяныг зохион байгуулсны үр дүнд

  • Багш бүр монгол ардын тоглоом наадгайг өдөр тутмын сургалтанд төлөвлөн хэрэгжүүлснээр сургалтын хөтөлбөрийн агуулга, өдрийн дэглэмд тоглоом, наадгайг тоглох цагтай болж, багш нар монгол ардын тоглоом наадгайны нэр, төрлүүд, тоглох аргыг эзэмшиж,  бүлгийн хүүхдэд зааж сургах
  • Монгол ардын тоглоом, наадгай, мэндлэх, хүндлэх ёсыг хүүхдэд танилцуулах, тоглоом хэрэглэгдэхүүн, өдөр тутмын сургалтын төлөвлөлтийн сантай болж, цаашид баяжуулан солилцож, ашиглах .
  • Ардын  тоглоом наадгайг эцэг эхчүүдэд таниулах, хүүхэдтэй харилцах  хүмүүжлийн эерэг аргад суралцах ач холбогдолтой ажил боллоо.

Энэхүү аянд сургуулийн өмнөх боловсролын 800 гаруй багш ажилчид, 5765 хүүхэд, 11000 эцэг эх оролцож, ардын тоглоом наадгай сурч,  хүүхэд багачууддаа сургаж, хамтран ажилласан байна. Аяны хугацаанд 968 төрлийн 22617 тоглоом наадгай хийж, нийт багш ажилчид эцэг эхчүүд 50 гаруй сая төгрөгийг хүүхдийн суралцах орчин бүрдүүлэхэд зарцуулсан байна.  Монгол ардын тоглоом наадгай аянд манлайлан  оролцсон багш нарыг Боловсрол соёл шинжлэх ухааны газрын Батламж олгож,  урамшуулах,  УБ хотод мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдах туршлага солилцох  эрх олголоо.

Манлайлан оролцсон багш нар

 Бага бүлгийн багш нараас

1.Баянцагаан овогтой  Баярмаа  / Жаргалант сумын  8 дугаар  цэцэрлэг/     

2.Хүрэлбаатар Уранчимэг          /Дөргөн сумын  цэцэрлэг/   

3.Ширэндэв   Нямцэцэг /  Булган сумын  цэцэрлэг/

 Дунд бүлгийн багш нараас

1. Дүгэржав  Мөнхдэлгэр        / Жаргалант сумын 12-р цэцэрлэг/          

2. Победа Буянхишиг /Жаргалант сумын 4-р цэцэрлэг  /

3.Жуумай  Баасанхүү  /Манхан  цэцэрлэг/

  Ахлах бүлгийн багш нараас

1.Мягмардорж Цэцэгсүрэн     /Жаргалант сумын 12 дугаар   цэцэрлэг/         

2.Жагварал Бадамсүрэн        /Дөргөн   сумын цэцэрлэг /

3.Нямсүрэн Нарантуяа           / Жаргалант сумын 13 дугаар цэцэрлэг/          

Бэлтгэл  бүлгийн багш нараас

1.Лхамцэрэн Батцэцэг /Жаргалант сумын 12 дугаар   цэцэрлэг/       

2.Базарсад  Батчимэг /Манхан сумын   цэцэрлэг/         

3.Дарьжав  Уранцэцэг       /Зэрэг сумын     цэцэрлэг /  эхний байруудад манлайлан оролцлоо.