ЗАРЛАЛ МЭДЭЭ СУРГАЛТ

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/

Нэг. Тавигдах шаардлага

• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)

• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)

• Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)

• Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)

• Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо:

• Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан

Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй дор дурдсан холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжилээ сонгох боломжтой. Үүнд: http://rvu.mon.bg, https://rvu.nacid.bg/home) ,болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/).

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС 8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:30 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

• Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.

• Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/;

• Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх

• Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна.

• Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/;

• Гадаад паспортын хуулбар;

• Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;

• БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл

Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

• Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

• Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.

• Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх;

• Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх;

• Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/;

• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана)

• Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;

• БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл

Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

• Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Анхааруулга: Монголын талаас нэр дэшүүлсэн нэр дэвшигчийг хүсэлтээ илэрхийлсэн Болгарын их, дээд сургуультай хүлээн авах талаар зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ