Өнөөдөр /2024.01.12/ Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулж төрийн албанд томилогдон албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа 7 байгууллагын 12 албан хаагч тангараг өргөлөө.
Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор Боловсрол, шинжлэх ухааны газрын Статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батсайхан, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбарагчаа, Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Б.Уугантуяа нар Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсье.