PISA 2022 үнэлгээний үр дүнг нарийвчлан цувралаар танилцуулж байна. Сурлагын амжилтад нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг нь тухайд улсаас сурагчдад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ юм.
Хэдийгээр манай улс хүүхдээ сургахад хангалттай мөнгө зарцуулж чадахгүй байгаа ч сурагчдын амжилт харьцангуй сайн байна. Тиймээс санхүүжилтийн хэмжээг цаашид нэмэгдүүлэх хэрээр амжилт сайжирна гэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зөвлөж байгаа юм.