ДҮРСТ МЭДЭЭ МЭДЭЭ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВААНЫ ДҮН ГАРЛАА.

Улсын төрөлжсөн олимпиадын II давааг 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2024 оны 1 дүгээр сарын 27-ныөдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургууль, Цаст-Алтай сургууль, Прогресс сургууль  дээр 10 судлагдахуунаар Боловсрол, шинжлэх ухааны газар зохион байгууллаа.

  • Англи хэл- 49 багш, 66 сурагч
  • Орос хэл- 28 багш, 51 сурагч
  • Мэдээлэл зүй- 20 багш, 30 сурагч
  • Математик- 83 багш, 175 сурагч
  • Нийгмийн ухаан- 33 багш, 70 сурагч
  • Газар зүй- 25 багш, 49 сурагч
  • Түүх- 32 багш, 50 сурагч
  • Физик- 31 багш, 189 сурагч
  • Хими- 28 багш, 68 сурагч
  • Биологи- 33 багш, 65 сурагч, нийт  давхардсан тоогоор 362 багш, 813 сурагчид тус тус оролцож, эрдэм оюунаа сорилоо.

Амжилт үзүүлсэн багш, сурагчид, оролцсон нийт сурагч, багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил, бүтээл, сурах их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. Шагналт байранд шалгарсан багш сурагчдадаа дараагийн шатны олимпиадад нь амжилт хүсье.👍

Жич: Монгол хэл, бичиг, дизайн технологи, зураг зүйн судлагдахууны олимпиадын хоёрын даваа 2024 оны 03 дугаар сарын 30,31-ний өдөр зохион байгуулагдана.