МЭДЭЭ СУРГАЛТ

МАСА ХОВД АЙМАГТ

Америкт төгсөгчдийн Монгол дахь холбоо буюу МАСА-ын төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, БШУГ, Америкт төгсөгчдийн Монгол дахь холбоо хамтран “Мэргэжил сонголт, карьер төлөвлөлт, их дээд сургуульд элсэн орох талаар мэдээлэл өгөх” арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Америкт төгсөгчдийн Монгол дахь холбоо буюу МАСА-ын удирдах зөвлөл, гишүүдийн зүгээс Ховд аймгийн хүүхэд залуучуудад гадаадад сурах алхам, боломжууд, өөрсдийн суралцсан туршлага түүхээсээ хуваалцаж, мэргэжил сонголт, карьер төлөвлөлт, их сургуульд элсэн орох, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг бусад чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ үеэр АНУ-ын их дээд сургуульд суралцаж төгссөн төгсөгчдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа, Махони Лиотта хуулийн фирмийн партнер Д.Номин, Америкийн консулын орон нутгийн төлөөлөгч Н.Доржнамжин нар оролцон, дэлхийн боловсрол эзэмшсэн түүх, боловсролын үнэ цэн, өөрсдийн туршлагаа сурагч дүү нартаа хуваалцаж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт аймгийн төвийн ЕБС-иудын ахлах ангийн сурагчид болон Буянт, Мөст сумын ахлах ангийн нийт 700 гаруй сурагчид оролцож мэргэжил сонголт, англи хэл амжилттай сурах арга, сайн эсээ бичихэд анхаарах зүйл, Америкийн их дээд сургуульд элсэх талаарх олон асуултад хариулт авч мэдээлэл сонслоо.

Энэхүү арга хэмжээг хөтөлбөрийн дагуу маргааш буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-нд Булган суманд зохион байгуулагдана.