Эх үрсийн баяр, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан БШУГ, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамтран “Ард-Аюуш”-ийн талбайд “Танин мэдэхүйн өртөө” байгуулан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд 3 үет “Могой шоо”, “Долоодой”, “Гүү саах” тоглоомоор тэмцээн зохион байгуулахад нийт 47 хүүхэд оролцож
-1 дүгээр байрт Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн Батзаяа овогтой Уугандаваа,
-2 дугаар байрт Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн Энхболд овогтой Маралгоо,
-3 дугаар байрт Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн Сэр-Очир овогтой Хангай шалгарлаа.
1 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Хурдан уншлага”-ын тэмцээнд 37 хүүхэд оролцож
-1 дүгээр байрт ЕБ-ын 6 дугаар сургуулийн сурагч Өлзий-Орших овогтой Нарангэрэл,
-2 дугаар байрт ЕБ-ын лаборатори 1 дүгээр сургуулийн сурагч Г.Гэгээ,
-3 дугаар байрт Жаргалант сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч Цовоо овогтой Баялаг шалгарлаа.
3-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “3х3х3 Шоо эвлүүлэх” тэмцээнд 13 хүүхэд оролцож
-1 дүгээр байрт ЕБ-ын “Прогресс” сургуулийн 6г ангийн сурагч Нямсүрэн овогтой Санжаадамба,
-2 дугаар байрт ЕБ-ын “Прогресс” сургуулийн 6г ангийн сурагч Баярсайхан овогтой Өлзий-Орших,
-3 дугаар байрт Жаргалант сумын ЕБ-ын “Цаст-Алтай цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч Батбаяр овогтой Төгөлдөр шалгарлаа.
Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Асуулт Хариулт Асуулт-АХА” тэмцээнд 75 хүүхэд оролцож
-1 дүгээр байрт ЕБ-ын Лаборатори 1 дүгээр сургуулийн 10 ангийн сурагч Бат-Орших овогтой Адъяахүү,
-2 дугаар байрт ЕБ-ын 7 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Г.Тэргэл,
-3 дугаар байрт Жаргалант сумын ЕБ-ын “Прогресс” сургуулийн 11а ангийн сурагч Лхагвадорж овогтой Батбилэг шалгарлаа.
Эдгээр тэмцээнд амжилттай оролцож шалгарсан сурагчдын 1 дүгээр байрт Батламж, дурсгалын зүйл, 30 мянган төгрөг, 2 дугаар байрт Батламж, дурсгалын зүйл, 25 мянган төгрөг, 3 дугаар байрт Батламж, дурсгалын зүйл, 20 мянган төгрөгийн шагнал гардуулаа. Цэцэрлэгийн насны 3 дахь үед шалгарсан 10 хүүхдэд гарын бэлэг гардуулан энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.