Uncategorized

Цахим технологи, мэдээллийн сүлжээ хариуцсан мэргэжилтний 2-р улирлын тайлан /2023.04.03-06.30/

Өөрийн байгууллагад болон аймгийн бүх сургууль, цэцэрлэгүүдэд дотоод удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлж албан бичгийг эргэлтийг 100 хувь цахимжууллаа.

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт 4 удаагийн цахим хурлаар /тоон гарын үсэг, Цахим технологи-боловсролын нэгдсэн сүлжээ-Дотоод сүлжээ, Сүлжээний утас, Рөүтер төхөөрөмж, дотоод сүлжээг зөв зохион байгуулах, Дотоод удирдлагын нэгдсэн систем/ зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл өглөө.

Сургууль, цэцэрлэгийн албан бичиг хариуцсан ажилтнуудад албан бичгийн системд хэрхэн ажиллах, ирсэн бичиг, явсан бичгийг хэрхэн зөв явуулах талаар хэрэглээний сургалтыг танхим болон онлайн хослуулан 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Жаргалант сумын 1-р сургууль , Прогресс сургууль, Цаст-Алтай сургууль, 3 дугаар сургуулийн интернэтийн гэмтэл, шилэн кабелийн гэмтлийг засварлав.

Ховд сум, Алтай сум, Дөргөн сум, Цэцэг сумын интернэтийн тасалдлыг тухайн сургуулийн админуудтай холбогдон заавар зөвлөгөө өгч асуудлуудыг шийдэв.

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтаар Цэцэг суманд ажиллав. 

Ажиллах хугацаандаа сургууль болон дотуур байрны камержуулалт дотоод сүлжээний зохион байгуулалт, гэмтэл зэргийг засварлаж, сургуулийн админ болон холбогдох ажилтнуудад албан бичиг, дотоод сүлжээг хэрхэн зөв зохион байгуулах,  тоног төхөөрөмжүүдтэй хэрэн ажиллах талаар сургалт явуулав.

Ховд аймгийн сургууль, цэцэрлэг, их дээр сургуулийн хичээлийн болон дотуур байр, ашиглаж байгаа объектуудыг системд координатжуулах хийгдэх дууслаа.

libre системээр дамжуулан Боловсролын нэгдсэн сүлжээнд холбогдсон сургуулиудын сүлжээний хяналтыг өдөр тутамд хийж гэмтлийг цаг тухай бүрд нь засварлаж байна.

Сургуулиудын сүлжээ хариуцсан админуудаар дотоод сүлжээний топологи /схем/ зураг хийлгэж, зөвлөн тусалж байна.

байгууллагын http://khovdb.edu.mn/ цахим хуудас, Олон нийтийн сошиал хуудас болох https://www.facebook.com/Khovd.BSHUG хөгжүүлж байна. Мөн Бүх сургуулиудад DAILY CHECK прогрграмыг бүрэн суулгалаа.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын тоон гарын үсгийн хэрэглээ /2023.06.12 байдлаар/

Цэцэрлэгүүдийн интернэт сүлжээнд холбогдсон байдал /2023.06.12 байдлаар/

Сургуулиудад цахим кабинет байгуулсан /2023.06.12 байдлаар/